Сонин Хачин

Манзуширын хийдийн гадна талыг орчин үеийн шийдлээр тохижууллаа

  • Манзуширын хийдийн гадна талыг орчин үеийн шийдлээр тохижууллаа

Манзуширын хийд дэх музейн гадна тохижилт, эко соруулдаг 00, ангилдаг хогийн савыг хамгийн сүүлийн үеийн шийдлээр хийж тохижууллаа. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан улсын төсвийн хөрөнгөөр энэ ажил хийгджээ. Манзушир хийд нь манай улсад цөөн тоогоор үлдсэн эртний сүм хийдийн туурь юм.

МАНЗУШИРЫН ХИЙД

Манзушир хийдийн түүхээс хүргэж байна

Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Зуунмод хотын төвөөс хойш 8 км, Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт ойн дунд Манзуширын хийдийн туурь оршино. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан, донхор хутагт Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

1736 онд Цанид дуган, 1760 онд Бадмаёго дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордон, 1780 онд Жүд дацан, 1790 онд Гомбо дуган, 1867 онд Мамба дацанг байгуулж, Хангал, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ.

200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Эдүгээ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхадын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурханыг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл бий.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button